Features

Төмөртэйн уурхайгаас "Болд төмөр-Ерөө гол" компанийн Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр зам өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад орлоо. Үүнээс өмнө Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэрлэн вагонд дамжуулан ачаалдаг байжээ. 230 сая тонн нөөцтэй, төмрийн ордууд дотроос цорын ганцаар стратегийн жагсаалтад багтсан Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг. 2011 онд нэг сая 98 мянган тонн хүдэр экспортолж байх үед нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллар байсан бол одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр 36 ам.доллар болтол огцом буурчээ. Хямрал төмөрлөгийн салбарынханд цогцолбор барих мөрөөдлийг нь хэсэг хугацаанд хойшлуулсан ч тэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ийнхүү хийж дуусгажээ.

Цааш нь...

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюу толгойн далд уурхайн Төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, санхүүжилт олгож буй байгууллагын удирдлагууд болон бусад хүндэт зочид уригдан оролцлоо.

Цааш нь...

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, импортын цахилгаан эрчим хүчийг хаах гэсэн зорилт бий. Энэ хүрээнд өнөөдөр нэгэн том бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Багануурын цахилгаан станцын талбайн ажлын нээлтэд оролцохдоо Монгол Улс анх удаа уурхайн амаа түшиглэж цахилгаан станц барих гэж байна. Засгийн газар эрчим хүчний бодлогынхоо том өөрчлөлтийг энэ төслөөр эхлүүлж байна гэлээ. Мөн Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэж Бөөрөлжүүтийн цахилгаан станц, усны эх үүсвэрээ түшиглэж Эгийн голын усан цахилгаан станц баригдана. Тавантолгойн цахилгаан станц ч мөн уурхайгаа түшиглэн баригдана гэж хэллээ.

Цааш нь...